Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар 33 мянган хүн тун вакциныг Франц улсад захиалжээ. Мөн 40 мянга гаруй хүн тун вакциныг АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тусламжийн шугамаар олгох гэрээ байгуулсан байна. Эхний ээлжинд Хятад улсад захиалсан 78 мянга гаруй тун вакцин өнөөдөр ирнэ гэдгийг албаныхан хэлж байна.