Categories
мэдээ нийгэм

​ТОМ ТӨСЛҮҮД, ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ХӨГЖИЛ НЬ БНХАУ-ЫН ТЭЭВРИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

БНХАУ-ын Гуандун мужийн Сувдан гол дээгүүрх Хэжоу-Гаолан боомтын хурдны замын Хунхэ гүүр.

2020 оны 12 дугаар сарын 9-нд агаараас авсан зураг. (Синьхуа/Лю Давэй)

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд БНХАУ нь орон даяараа мегабуюутомтөслүүдхэрэгжүүлж, дэлхийд хөгжлийн хурдаараа тэргүүлэх болсон нь тус улсынтээврийн сүлжээ болон эдийн засгийн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ нь “асар том бөгөөд хоорондоо уялдаа холбоо бүхий цогц тээврийн тогтолцоо”-г бий болгоод байна гэж тус улсын Тээврийн сайд Ли Сяопөн хэлжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас гар­гасан цагаан номд дурдсанчлан, Хятадулс ньөндөрлөггазрынболон маш бага температурт төмөр замын технологиороо дэлхийд тэргүүлэгч бөгөөд өндөр хурдны болон хүнд даа­цын төмөрзамын хувьддэлхийн гол тоглогчдын нэг юм. Харбин-Далянийн өндөр хурдны төмөр замбуюуөвлийн улиралд бага температурт ажилладаг дэлхийн анхны өндөр хурдны төмөр замыншугам, жилийн тээвэрлэлтийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг Датун-Цинхуандаогийнхүнд даацын төмөр зам, дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр зам болох Бээжин-Гуанжоугийн хурдны төмөр зам зэргийг уг цагаан номд жишээ болгон дурджээ.

БНХАУ-ын Гуансигийн Жуан үндэстний ӨЗО-ы Дуань Яо өөртөө засах хошууны Гаолин сууринд баригдаж буй өндөр хурдны төмөр зам.

2021 оны 8 дугаар сарын 31-нд агаараас авсан зураг.(Синьхуа/Лу Боань)

Дэлхийн хамгийн өндөр 10 гүүрний найм, хамгийн урт 10 кабелийн гүүрний долоо нь БНХАУ-д байдаг бөгөөд тус улс нь мөн ашиглалтад орсон болон баригдаж буй хурдны замын гүүр, хонгилын нийт урт, тоогоор дэлхийд тэргүүлж байна.

Хятадулсынавто замын гүүрний тоо 2020 оны эцэс гэхэд 912,800 орчим байсан бол нийт урт нь 66.28 сая шугаман метр давжээ.

Тус улс Хонконг-Жухай-Макаогийн гүүрийг 2018 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь дэлхийн хамгийн урт далай тэнгис дамнасан гүүр билээ. 55 км урт энэ гүүр нь эх газрын Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийг тус улсын засаг захиргааны тусгай хоёр бүс Хонконг болон Макаотай холбодог юм.

Дээр дурдсан цагаан номд бичсэнээр, Хятад улсын хэмжээнд тусгайзөвшөөрөл бүхий 238 иргэний нисэх онгоцны буудал байна.

Хятад улсад нэвтрэх “шинэ гарц” гэжөргөмжлөгдөх болсон Бээжингийн “Дасин” олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсноос хойших нэг жилийн хугацаанд нийтдээ 10 сая гаруй зорчигч хүлээн авчээ. Тус нисэх онгоцны буудал нь тав хүрэхгүй жилийн хугацаандбаригдсан бөгөөд2019 оны есдүгээр сарын 25-аасалбанёсоорнислэгүйлдэж эхэлсэн.

Тус улс нь томоохон нисэх онгоцны буудлууд барихаас гадна усан замын технологид онцгой анхаарснаар өдгөө 127 мянган км урт усан замтай болж, усан замынхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд байна.

Тээврийн сүлжээгээ ийнхүү өргөтгөн тэлж буй нь үндэсний хөг­жил дэвшил, чадавхыг бэх­жүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж тус улсын Тээврийн сайд Ли Сяопөн хэлээд “Хятад улс одоо ‘илүү хүчирхэг тээврийн тогтолцоо’-той улс болох аяллын замдаа ‘эрч хүчтэйгээр” гараад байна” гэжээ.

Цагаан номд дурдсанаар, Хятад улс цаашид ч тээврийн салбарын хөгжилдөө онцгой ач холбогдол өгч, хурд болон цар хүрээнээс чанар болон үр ашигт, бие даасан санаачилгуудаас мултимодаль хэлбэрийн цогц тээвэрлэлтэд, уламжлалт жолоодлогоос техник технологийн хөгжилд суурилсан шинэлэг жолоодлогод шилжихэд анхаарлаа хандуулах ажээ.

Мөн уг цагаан номд “Хятад улс 2035 он гэхэд тээврийн салбараа улам бүр хүчирхэг болгож, аюулгүй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болон дэлхийн жишигт нийцсэн техник технологи, менежмент бөгөөд үйлчилгээ бүхий орчин үеийн тээврийн цогц тогтолцоог бий болгоно” гэсэн байна.

ХЯТАДЫН ЗАЛУУЧУУДЫН ДУНД ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ АВТОМАШИН ЭРЭЛТТЭЙ БАЙНА

БНХАУ-ын Гуансигийн Жуан үндэстний ӨЗО-ы Люжоу хотын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн шугамын ажилтнууд.

2021 оны 8 дугаар сарын 12-нд авсан зураг. (Синьхуа/Ли Ханчи)

БНХАУ-ын Гуансигийн Жуан үндэст­­ний ӨЗО-ы Люжоу хотын оршин суугч Тан Боцянь бол шинэ эрчим хүч­ний авто­машин буюу цахилгаан авто­машиныг таашаагчдын нэг.

Өдгөө 32настай тэрбээрярихдаа “Би гуравдугаар сард цахилгаан авто­машин худалдаж авсан. Одоо өдөр бүр энэ машинаараа ажилдаа явж байна. Манай ажил гэрээс 20 орчим км-ын зайтай байдаг. Цахилгаан авто­машин эдийнзасгийн хувьд маш хэм­нэлт­тэйгээс гадна байгаль орчинд ээлтэй. Машины зайг нэг удаа дүүртэл нь цэнэг­лэчихэд 120 км зам туулдаг” гэв.

Түүний автомашин нь “SAIC Motor”, “General Motors” болон “Liuzhou Wuling Motors” компаниудын хамтарсан “SAIC-GM-Wuling” (SGMW) үйлдвэрийн “Hongguang Mini EV” хэмээх бүрэн цахилгаан автомашин аж.

“SGMW”үйлдвэрийнүйлдвэрлэлийн хам­гийн том бааз бөгөөд Гуансигийн Жуан үндэстний ӨЗО-ы аж үйлдвэрийн гол хотын хувьд Люжоу нь сүүлийн жилүүдэд автомашин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, шинэ эрчим хүчний жишиг хот болохын тулд олон арга хэмжээг хэрэгжүүлсээр байна.

Люжоугийн Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд захирал Фан Хуагийн хэлс­нээр, тус хотын шинэ эрчим хүч­ний автомашин үйлдвэрлэлийн салбар сүүлийн жилүүдэд эрс сайжирч, хөгжжээ.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “Укэсун” спортын цогцолборын хонгилын давхар дахь авто зогсоолд шинээр нээгдсэн цахилгаан автомашин цэнэглэх станц.

2020 оны 5 дугаар сарын 16-нд авсан зураг. (Синьхуа/Жу Хуаньзун)

Фан Хуа ярихдаа “Нийтийн эзэмш­лийн талбай, бизнесийн бүс болон замын хажуугийн ногоон байгууламж хоорондын зайг зохистой ашиглах замаар манай хот нь цахилгаан авто­машины 15 мянга гаруй зогсоол төлөвлөөд байна” гэжээ.

Зөв зохистой бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн салбараа хөхиүлэн дэмжсэнээр Люжоу хотод шинэ эрчим хүчний автомашиныг хүмүүс ихэд сонирхон хэрэглэх болжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын байд­лаар, Люжоу хотын шинэ эрчим хүч­ний автомашины тоо 92,700 байсан бөгөөд энэ нь тус хотод замын хөдөлгөөнд оролцож буй дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын нэг нь цахилгаан хөдөлгүүртэй гэсэн үг.

“Шинэ эрчим хүчний авто­ма­шинуудыг зогсоолд тавих болон цэнэг­лэхэд маш хялбар. Ийм автомашинтай хүмүүс нэг аппликейшн татаж аваад л түүгээрээ өөрт хамгийн ойр буй зогсоол болон цэнэглэх газрыг хайгаад олчихдог” гэж Тан Боцянь ярьсан юм.

“SGMW” автомашины үйлдвэрийн Төлөвлөлтийн хэлтсийн захирал Сюй Бин хэлэхдээ “Залуучууд ажилдаа явах­даа, зарим айл өрх ойр зуурын ажлаа амжуулахдаа шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүдийг унах нь маш тохиромжтой. Одоо илүү олон хот ухаалаг тээвэр, ногоон эдийн засгийг дэм­жих болсон учир шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүд үнэхээр эрэлттэй байна” гэв.

Дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох БНХАУ-д байгаль орчныг хам­гаалах талаарх олон нийтийн ойл­­голт ухамсар болон төр засгийн хүчин чармайлт нэмэгдэж буйг дагаад байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн борлуулалт ч мэдэгдэхүйц өсөж байна.

Хятадын автомашин үйлдвэр­лэгч­дийн холбооны мэдэгдсэнээр, тус улсад автомашины үйлдвэрлэл болон эрэлт сэргэж буй бөгөөд энэ оны эхний хагаст шинэ эрчим хүчний автомашины борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ.

Шинэ эрчим хүчний автомашины нийт борлуулалт 1-6 дугаар сард өмнөх онымөн үеийнхээс 201.5 хувиар өсөн 1.2 сая хүрсэн бөгөөд энэ нь 2019 оны нийт борлуулалттай тэнцэж байна. Мөн шинэ эрчим хүчний автомашины зах зээлд эзлэх хувь энэ оны эхэнд 5.4 хувь­тай байсан бол эхний хагасын байд­лаар 9.4 хувь болж нэмэгдсэн байна.

Хятадулсад,ялангуяазалуучуудынх нь дунд шинэ эрчим хүчний автомашин “трэнд” болж байна.

“Манай үеийнхэн болон 20-оод нас­ныхан шинэ эрчим хүчний автомашиныг илүү их сонирхож, худалдан авцгааж бай­на. Зарим нь машинаа илүү гоё хараг­дуу­лахын тулд янз бүрээр чимэглэдэг болсон” гэж Тан Боцянь хэлэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Би л гэхэд худалдаж авмагцаа гудамжинд байгаа бусад машинаас ялгахын тулд машин дээрээ хүүхэлдэйн киноны хөөрхөн стикер наасан” гээд, инээмсэглэлээ.

Люжоу хотод шинэ эрчим хүчний автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “SGMW” үйлдвэр нь 2017 оноос хойш 460 мянга гаруй бага оврын шинэ эрчим хүчний автомашин борлуулаад байна.

Энэ оны эхний хагаст чтус үйлд­вэрийн шинэ эрчим хүчний автомашины бор­луулалт нь сайн байсан бөгөөд 189,644-ийг борлуулсан нь өнгөрсөн оны бүтэн жилийн борлуулалтаас ч давсан үзүүлэлт ажээ.

БНХАУ-ын Гуансигийн Жуан үндэстний ӨЗО-ы Люжоу хотын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн шугамын ажилтнууд.

2021 оны 8 дугаар сарын 12-нд авсан зураг. (Синьхуа/Ли Ханчи)

Тус үйлдвэрийн “HongguangMini EV” заг­варын бага оврын шинэ эрчим хүчний автомашиныг худалдан авсан хүмүүсийн 72 хувь нь 1990-ээд оноос хойш төрсөн хүмүүс бол 60 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ төрлийн автомашиныг засварлах болон будаж янзлах гэх мэт үйлчилгээнүүд ч тус улсад шинээр хөгжиж байна.

Цэвэр эрчим хүч болон цэвэр эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, бор­луулалтыг дэмжих чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд Люжоу хотын агаарын чанар ч мэдэгдэхүйц сайжирчээ.

Өнгөрсөн онд тус хотын цэвэр агаар­тай өдрийн эзлэх хувь өмнөх оны мөнүеийнхээс 5.2 хувиар өсөн 96.7 хувь болсон байна.

“Бид цаашид нийтийн тээврийн салбарт цэвэр эрчим хүчний тээврийн хэрэгс­лийг илүү нэвтрүүлж, энэ төр­лийн тээврийн хэрэгслийн хэрэглээг өргөжүүлэх бизнесийн түншүүдийг эрэлхийлэх болно” гэж Люжоугийн Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд захирал Фан Хуа ярьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *