Categories
мэдээ нийгэм

Толгойтын замыг өнөөдрөөс хаана

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэж буй Орбит-Толгойтын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажил үргэлжилж байна.

Уг ажлын хүрээнд замын эхлэл буюу уулзвар хэсгээс 600 метр замын хөдөлгөөнийг хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болжээ.

Тиймээс өнөөдөр 23:00 цагаас эхлэн долдугаар сарын 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл тус замыг хаана гэж НАЗХГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *