Categories
мэдээ нийгэм

Толбо нуурт хоёр хүн амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар
багийн Хар толгой гэдэг газар Толбо нуурын усанд иргэн Б /40 настай, эрэгтэй/,
Б /40 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага өчигдөр /2016.09.10/ 15:23
цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 5 албан
хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллан осолдсон иргэдийн цогцсыг 6 метр гүн
уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд
шилжүүлэн өгсөн байна.

Архангай аймгийн
Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Цагаан давааны авто замын зорчих
хэсэгт 2 зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин онхолдож 2 зорчигч аймгийн
эмнэлэгт хүргэгдсэн, автомашиныг босгох тухай дуудлага өчигдөр /2016.09.10/
17:51 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу 3
албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг татан босгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *