Categories
мэдээ нийгэм цаг-үе

Токиогийн тэнгэрт Олимпийн таван цагиргийг дүрсэллээ

Зуны 32 дахь Олимпийн их наадам эхлэхээс хэдхэн цагийн өмнө Японы Өөрийгөө батлан хамгаалах нисэх хүчний дээд зэрэглэлийн нисгэгчдийн “Blue Impulse” баг Токио хотын шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэн дээгүүр нисэж, Олимпийн бэлэг тэмдэг болох таван цагиргийг хөх, шар, хар, ногоон, улаан өнгийн утаагаар дүрсэллээ.

“Blue Impulse” багийн нислэг орон нутгийн цагаар 12.45 цагт болсон ба олны бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс ба үзүүлбэрийн цагийн хуваарийг сүүлийн мөчид зарласан байна.

Шинжүкү дүүрэгт байрлах шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2021.07.23/ орон нутгийн цагаар 20.00 /УБ цаг: 19.00/ Олимпийн нээлтийн ажиллагаа эхлэх юм.

Японы Өөрийгөө батлан хамгаалах нисэх хүчний дээд зэрэглэлийн нисгэгчдийн баг 1964 оны Токиогийн Олимпийн их наадмын нээлтийн үеэр мөн Олимпийн бэлэг тэмдгийг агаарт дүрсэлж байсан түүхтэй.

“Blue Impulse” баг мөн ижил үзүүлбэрийг наймдугаар сарын 24-.д эхлэх Паралимпийн нээлтийн өдөр үзүүлэхээр төлөвлөж байна.





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *