Categories
мэдээ спорт

Токиогийн их дуулгад манай 16 жүдоч хүч үзнэ

ЗурагЖүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох энэ оны хамгийн отгон тэмцээн Токиогийн Их дуулгад Монголын 16 жүдоч зодоглохоор мэдүүлгээ илгээжээ.

“Токио-Их дуулга-2017” тэмцээн ирэх 12 дугаар сарын 2-3-нд болох бөгөөд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар тэргүүтэй жүдочид хүч ур чадвараа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Багийн бүрэлдэхүүнд: Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоо, М.Уранцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, Баяртүвшин, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *