2016 оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн Токиогийн Их дуулга ирэх сарын 2-4-нд болно. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ.
Тус тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна.
Тодруулбал, Эрэгтэй
- 60 кг – Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар
- 66 кг – Довдонгийн Алтансүх, Адъяагийн Батсуурь, Ганболдын Хэрлэн
- 73 кг – Батцэцэгийн Батгэрэл, Болдбаатарын Баяндүүрэн
- 81 кг – Нямсүрэнгийн Дагвасүрэн
- -100 кг – Дашдуламын Ишдорж, Одбаатарын Хангал
Эмэгтэй
- 48 кг – Мөнхбатын Уранцэцэг
- 57 кг – Дожсүрэнгийн Сумъяа
- 63 кг – Мөнхбатын Даваасүрэн
- 70 кг – Мөнх-Эрдэнийн Баяртуул
Энэхүү тэмцээнд “Рио-2016” олимпийн наадмын 66 кг-ын жингийн аварга Италийн Фабил Базиле, 63 кг-ын аварга Словений Тина Трстеняк нар нэрээ өгчөө. Түүнчлэн Риод медальт байр эзэлсэн тамирчдаас Галбадрахын Отгонцэцэг, Ан Баул, Дирк ван Тичелт, Гвак Дон-Хан, Сирилл Марет нарын медальтнууд барилдахаар болсон байна.