Categories
мэдээ нийгэм

Токиод Токитэнку А.Хүчитбаатартай салах ёс гүйцэтгэв

japanӨнгөрсөн даваа гариг(II/06)-т Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатартай салах ёс гүйцэтгэх ёслол болжээ. Тэрбээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдраар өвдөж, жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байв. Улмаар тус өвчний улмаас өнгөрсөн оны есдүгээр сард Японы мэргэжлийн сумо бөхийн спортоос зодог тайлсан билээ. Анх 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан тэрбээр зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд барилдаж байв. Токитэнку А.Хүчитбаатар эмчилгээ үр дүнтэй болвол эргээд барилдах тухай ярьж байсан билээ.

japan

japan

japan

japan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *