Categories
мэдээ нийгэм цаг-үе

Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 156 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр оройн 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм.

Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1.2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *