Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: С.Батцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, V байрт орлоо

Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг өнөөдөр олимпийн наадмын хүрэл медалийн төлөө хоёр дахиа барилдлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглодог тэрбээр Лондоны олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын түүхэн дэх анхны медалийг хүртсэн. Энэ удаа олимпийн хошой медальтан болохын төлөө Кыргызстаны бөх, Азийн аварга Мээрим Жуманазароватай барилдлаа.

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Батцэцэг эл барилдаанд 10:1-ээр ялагдав. Ингэснээр Токиогийн олимпод V байрт шалгарав.

Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан анхны төдийгүй цорын ганц эмэгтэй тамирчин, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэрбээр өмнөх тойргуудад ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларроки, Европын аварга, ОХУ-ын Ханум Велиева нарыг ялсан юм.

Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчингийн шавь С.Батцэцэг ийнхүү олимпын хошой медалийн үзүүрээс атгаад алдлаа.

Гэвч хагас шигшээд шигшээд Африкийн 10 удаагийн аварга, Нигерийн бөх Блессинг Оборудудуд дийлдэн, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *