Categories
мэдээ спорт

Тивийн аварга болсон Р.Манлай их мастер боллоо

Нийслэл Улаанбаатар хотноо Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр тус тэмцээний сүүлийн өргийн тоглолт болж, тивийн аваргууд тодорлоо. Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай их мастерын болзол хангаад байна.

Эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор удаалав.

Өнөөдөр болсон сүүлийн ес дэх өрөгт Р.Манлай Д.Баттулгад, Д.Эрдэнэбилэг БНХАУ-ын Жао Вэнлонд хожигдсон байна. Тэмцээний IV-X байрт Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Узбекистаны даамчин оржээ. Сүүлийн таван жил манай тамирчид 100 буудалт даамын төрөлд аваргалж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *