Categories
мэдээ нийгэм

Тираннозаврын гавлыг Монголд буцаан өгөхөөр шүүхэд хандсан байна

АНУ-ын прокорууд 2007 онд дуудлага худалдаагаар 276 мянган ам.доллараар зарагдсан тираннозаврын гавалыг Монголд буцаан өгөхөөр шүүхэд зарга үүсгэсэн байна. Монголоос хууль бусаар хил давуулсан тираннозаврын 813 мм урт гавалыг Калифорнийн худалдан авагчаас буцаан авахаар Манхэттен дүүргийн шүүхэд зарга үүсгэсэн аж. Хэдийгээр худалдан авагч махчин үлэг гүрвэлийн гавалыг буцаан өгөхийг зөвшөөрсөн боловч хуулийн дагуу шүүхээр шийдэх ёстой гэж үзжээ.

АНУ-ын хууль хяналтынхан 2012 оноос хойш Монголоос хууль бусаар хил давж, дуудлагаар худалдагдсан олон тооны үлэг гүрвэлийн арга ясыг буцаан өгөөд байгаа юм. Тухайлбал, динозаврын чулуужсан өндөгтэй үүр, олон тооны жижиг үлдэгдэл, гүрвэл, яст мэлхий зэргийг Монголд буцаан өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *