Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Time” сэтгүүл нөлөө бүхий 100 компанийг танилцуулжээ

Америкийн “Time” сэтгүүл анх удаа хамгийн нөлөө бүхий 100 компанийн жагсаалтыг гаргажээ.

Шинэ жагсаалтад урагш хөгжин дэвших чухал замыг тодорхойлоход тусалдаг компаниуд багтсан гэж редакцын зөвлөл болон шинжээчид үзэж байгаа юм.


Хамгийн нөлөө бүхий компаниудын жагсаалтыг “Анхдагчид”, “Лидерүүд”, “Шинийг санаачлагчид”, “Аваргууд”, “Сүйтгэгчид” гэсэн таван ангилалд хуваасан бөгөөд тус бүрт нь 16-21 компани багтсан байна.

Уг жагсаалтад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зах зээлд байр сууриа хэдийнэ эзэлсэн “Facebook”, “Twitter” компаниуд болон сүүлийн жилүүдэд алдаршсан “TikTok”, “Zoom”, “Clubhouse” зэрэг нийгмийн сүлжээнүүд багтжээ.

Түүнчлэн Америкийн технологийн томоохон компаниуд болох “Apple”, “Google”, “Microsoft”, “Amazon”, Илон Маскийн “Тесла”, “SpaceX” компаниуд, цар тахал дэгдээд буй энэ үед коронавирусийн вакциныг бүтээж, үйлдвэрлэж буй эмийн томоохон компаниуд болох Америкийн “Moderna”, “Johnson & Johnson”, Америк-Германы “Pfizer-BioNTech” консорциум орсон байна. Тэдэнтэй хамт энэхүү жагсаалтад мөн эрчим хүч, санхүү, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, тоглоом, тавилга, спортын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд багтсан аж.

“Time” сэтгүүл мөн Хятадын “Alibaba”, “Huawei”, Японы “Sony Group”, Өмнөд Солонгосын “Samsung”, Америкийн видео стриминг үйлчилгээний “Netflix”, Шведийн хөгжмийн платформ “Spotify” болон “Disney” кино студыг хамгийн нөлөө бүхий компаниудын тоонд оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *