УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Одоогийн хуулийн заалт нь иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхөд хүргэж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Иймд энэхүү дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлэв. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхлэх юм.