Categories
мэдээ нийгэм

​Тэтгэвэр хоёрдугаар сараас нэмэгдэнэ гэв

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болон нэмэгдэж байгаа. Харин хоёрдугаар сараас тэтгэвэр нэмэгдэх юм байна.

Өнгөрсөн онд тэтгэврийн нэмэгдэлд 119.5 тэрбум төгрөг зарцуулснаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 243 мянган төгрөг болж өссөн байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн Э.Баасанжалба “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд Өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна гэж заасан байдаг. Харин хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний 50 хувиас багагүй байна гэж заасан байдаг. Үүнтэй уялдуулан тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нэмэгдүүлнэ. Ирэх хоёрдугаар сараас тэтгэврийг нэмэх байх. Засгийн газрын тогтоолоор, тэтгэврийг хэдэн төгрөгөөр хэзээнээс нэмэх нь тодорхой болно” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *