ТЭСО Корпорац мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд
-Монгол улс коронавирусын цар тахлын онцгой нөхцөл дунд ажиллаж байна. “ТЭСО Корпорацийн ажилтнуудаас вирусын халдвар илэрчээ” гэсэн баталгаагүй мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж байна. Бид ч мөн хэвлэлийн мэдээлэлтэй байгаа бөгөөд энэ нь шууд бус хамааралтай Грийн импекс компанийн ажилтнууд байх магадлалтай гэх мэдээлэлтэй байна..
Тус компаниуд нь үйл ажиллагаа, санхүү, байршлын хувьд бүрэн тусдаа байгууллагууд юм. Энэхүү онцгой, өндөр эрсдэл бүхий нөхцөл байдлын үед хичээнгүйлэн ажиллах болно гэжээ.