Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Тесла” компани 2019 оноос анхны цахилгаан ачааны автомашинаа үйлдвэрлэж эхэлнэ

“Тесла” компани анхны цахилгаан ачааны машиныг арваннэгдүгээр сард танилцуулсан. Уг ачааны машин 200.000 ам.доллараар зарагдах ажээ. Үйлдвэрлэлт нь 2019 онд эхлэх бөгөөд худалдан авахыг хүсвэл урьдчилж 5000 ам.доллар төлөөд захиалж болох юм.Бэхжүүлсэн баттерейтэй тул гадны нөлөөнд эвдрэхгүй, хүндийн төв маш дор бүтээгдсэн тул аюул осол багатай гэдгийг “Тесла” компанийн захирал Элон Маск ярьжээ. Мөн жолоочийн бүхээг уламжлалт нэг талдаа суудалтай биш, жолооч голд нь сууж машиныхаа бүх талыг хянаж байхаар бүтээгдсэн байна. Машины гадна байрлуулсан камер нь замд тааралдах сэжигтэй зүйлсийг өөрөө мэдэрч жолоочид анхааруулдаг гэв.

Нэг цэнэглэлтээр 800 км зам туулна

Шинээр гаргасан өндөр хурдтай Megacharger цэнэглэгчээр гучин минут цэнэглэхэд 650 км зам туулах чадалтай болдог

Ачаагүй үедээ таван секундэд 0-100 км/цаг хүртэл хурдаа нэмж чаддаг

36 тонн ачаатай үедээ хорин секундэд ийм хурд авч чаддаг

Цуваанд нэг нь жолоочтой байхад бусад нь дагаад жолоочгүй явж чаддаг

Салхины шил нь тусгай хамгаалалттай материалаар хийгдсэн гэнэ

Шинэ машин нь нэг сая миль буюу 1.6 сая километр зам туултлаа эвдрэлгүй ажиллаж чадна гэдэгт Тесла итгэлтэй байгаа гэжээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *