Categories
мэдээ нийгэм

Терроризмийн халдлагын дараа Лондон хот 2,800 цагдааг зэвсэглэх шийдвэр гаргажээ

Өчигдөр орой Лондон хотын төвийн
Расселийн талбайд хутгаар зэвсэглэсэн этгээд иргэд рүү довтолсны улмаас нэг
эмэгтэй алагдаж, таван хүн шархадсан билээ. Алагдсан хүн нь 60 гаруй настай
эмэгтэй хүн байжээ.

Үлдсэн хохирогчдын хоёр нь
эмнэлэгт хэвтэж байгаа бол гурав нь тусламж авсны дараа эмнэлгээс гарсан байна.
Цагдаа нар хэргийг үйлдсэн гэх сэжигтнийг цахилгаан бороохойн тусламжтай
баривчлаад байгаа ба19 настай залуу байжээ.

Урьдчилсан дүгнэлтээр сэжигтэн нь сэтгэцийн өвчтэй нэгэн байсан гэнэ. Одоо
Скотланд Ярдын терроризмтэй тэмцэх албаныхан түүнийг нарийвчлан шалгаж
террорист бүлэглэлүүдтэй холбоотой үгүйг нягталж байна.

Лондон хотын дарга Садик Хан гудамжинд эргүүл хийх галт зэвсэгтэй цагдаагийн
тоог 600-аас 2,800 болгон өсгөх шийдвэр гаргаснаа танилцуулжээ. Уг нь бол Их Британий цагдаа нь галт зэвсэг
биедээ авч явдаггүй дүрэмтэй аж.


Б.
Мөнгөнсор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *