Categories
мэдээ нийгэм

“Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” боллоо

Чусонь их сургуулийн сувилахуйн тэнхимээс Монголд хэрэгжүүлж
буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” (Төслийн ахлагч Ким Жинь Хый) нь 2018 оны 7-р сарын 6-аас 11-нийг хүртэл 5 өдрийн турш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн иргэдэд “Бодисын солилцооны хам шинжээс үүсэлтэй эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар Олон улсын нийгмийн эрүүл мэндийн удирдлага хөтөлбөр’-ийг зохион байгуулав.

2017 оноос Солонгосын боловсролын яам, Солонгос судлалын сангийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа “Тэргүүлэх ИхСургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн нэг хэсэг юм. Энэ удаагийн хөтөлбөрийг төслийн хамтрагч их сургууль болох МҮИС-ийн Сувилахуйн сургуулий ноюутан багш нар болон Чусонь их сургуулийн оюутан, багш нарын “Олон улсын нийгэм эрүүл мэндийн чадвахыг нэмэгдүүлэх” болон “сувилахуйн удирдлага”-ыг чадваржуулах зорилгоор зохион байгуулагдсан хөтөлбөр юм.

Төсөлийн ахлагч Ким Жинь Хый болон сувилахуйн сургуулийн профессор багш 3, судалгааны ажилтан 3, оюутан 8 гэсэн бүрэлдэхүүнтэй уг баг МҮИС-ийн багш оюутнуудтай хамтран Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэгт оршин суух гэр хорооллын иргэдэд “Бодисын солилцооны хамшинжээс үүдэлтэй эмгэгийн шинжилгээ”, “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Онцгойлон хөтөлбөрийг зохион байгуулагч багийнхан маань эрүүл мэндийн сургалтыг хүн бүрт хүртээмжтэй байлгах тал дээр анхаарч холестрол шинжлэгч “ Иньбади” хүний биеийн уураг, өөх, тос, усны хэмжээг хэмжигч аппаратыг ашиглан газар дээр нь шинжилгээний үр дүнг танилцуулж, зөвлөгөө өгч байсан нь уг хөтөлбөрт хамрагдсан дүүргийн иргэдийн сэтгэлд хүрсэн сайхан үйлчилгээ боллоо.

Мөн Улсын асрамжинд байдаг хүүхдүүдэд гарын ариун цэвэр сургалт амны хөндийн ариун цэвэр сургалт △ хамтдаа тоглох зэрэг хөтөлбөрийг зохион байгуулав.

Хөтөлбөрийн туршид хамтын ажиллагаатай МҮИС-ийн оюутан багш нар хамтран явуулснаар соёлын олон талын туршлагтай болж Олон улсад эрэлтхэрэгцээ ихтэй мэргэжил болох Сувилахуйн мэргэжлийн олон төрлийн ажил үүргийн талаар суралцаж, сувилахуйн мэргэжлийн талаарх мэдлэгээ тэлэх боломжийг олгосон сайхан цаг байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *