Categories
мэдээ нийгэм

Тэнгэрлэг сайхан ээжүүд баярын арга хэмжээ боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эвлэлдэн нэгдэх өдрийг тохиолдуулан Тусгаар Тогтнолын ордонд Сонгинохайрхан дүүргийн 1000 эмэгтэйчүүдэд зориулсан “Тэнгэрлэг сайхан ээжүүд” баярын арга хэмжээ боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү арга хэмжээнд НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа эмэгтэйчүүддээ хандан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлэн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, гэр бүлийн талаарх санал бодлоо солилцож, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлын талаар чухал сэдвүүдийг хөндлөө. Тэрээр “Сонгинохайрхан дүүргийн тэнгэрлэг сайхан ээжүүд, эмэгтэйчүүдтэйгээ нэгэн өдрийг өнгөрүүлэн их энерги, эрч хүчийг мэдэрлээ” хэмээж байсан юм.

“Тэнгэрлэг сайхан ээжүүд” баярын арга хэмжээн дээр нийгмийн салбар бүрт амжилт гаргаж, мэдлэг боловсрол, авьяас чадвараа дайчлан яваа бүсгүйчүүддээ салбар салбарын тэргүүний шагналуудыг гардуулав.

Дэлхийн сонгодог драм жүжиг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан “Цаг өөр болжээ” нэртэй уянгын хайрын драмын жүжгийн нээлтээр уран бүтээлчид маань нийт хуран цугласан бүсгүйчүүддээ бэлэг барьсан юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд элбэрэлт эмэгтэйчүүд, эхчүүдээс гадна удахгүй үрийн зулай үнэрлэх залуу бүсгүйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Баярын үеэр 30 супер азтаны нэг, Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Пүрэвжав хэмээх удахгүй нярайлах залуухан эх тодорсон нь хуран цугласан бүх бүсгүйчүүд, эхчүүд их л бэлэгшээж байсан юм. н.Пүрэвжав хэлэхдээ “Өнөөдрийн арга хэмжээнд уригдан ирж, супер азтан боллоо. Удахгүй мэндлэх үрийн минь анхны бэлэг нь болов уу” хэмээн туйлын баяртай байгаа сэтгэгдлээ мянга мянган эхчүүдтэйгээ хуваалцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *