Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын цахим хуудсанд хандаж буцаан олголт авах эсэхээ мэдээрэй

Анх удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, худалдан авсан эсвэл оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах эрхтэй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.12-т “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Энэ дагуу орон сууц худалдан авах, орон сууцны барилга барихад зарцуулсан орлогыг татвараас чөлөөлдөг.

Уг хуулийн дагуу иргэд өнгөрсөн онд төлсөн татвараас хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд материалаа энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлэн өгсөн билээ. Иймд Татварын ерөнхий газрын цахим хуудаст 2018 онд хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалт нийтлэгдсэн байна. Таны нэр уг жагсаалтанд орсон эсэхийг ЭНД дарж регистерийн дугаараа бичин шалгах боломжтой. Одоогоор татварын буцаан олголт хэзээ өгөх нь тодорхойгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *