Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын оронд утасны дугаараа байрлуулсан этгээдийг торгожээ

Замын Цагдаагийн Алба-н зураг.“Замын Цагдаагийн алба”-ны цахим хуудсанд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэнээс ирүүлсэн “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын хэсэгт улсын дугаар бус утасны дугаар байрлуулсан байна” гэх мэдээллийг хүлээн авч, шалгажээ.

Дээрх тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт “Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийг газар дээр нь арилгуулж, 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн хоёр оноо хассан байна.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж байгаа иргэддээ баярлалаа” хэмээн “Замын цагдаагийн алба”-ны цахим хуудсанд мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *