Categories
мэдээ соёл-урлаг

Театрчилсан аялал зохион байгуулна

”Бид театрт хайртай” ТББ-аас Монголд анх удаа байгалийн задгай орчинд театрчилсан уншлага зохион байгуулахаар болжээ. Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь үзэсгэлэнт Цагаан суваргын хормойд Пауло Коэльогийн алдарт “Алхимич” зохиолыг сонгодог хөгжмийн хэмнэлд сонсгох юм байна. Энэ үеэр мэргэжлийн жүжигчин сонгодог зохиолыг хэрхэн амилуулахыг шимтэн сонсох боломжтой аж.

Адал явдал болон театрт дурлагч танд аялангаа урлагийн ертөнцөд саатах боломжийг наймдугаар сарын 18, 19-ний амралтын өдрүүдэд олгож байгаа бөгөөд аяллын автобус 18-ны өдрийн өглөөний 10 цагт Улсын драмын эрдмийн театрын урдаас хөдлөх юм байна.

Аяллын явцад зөвхөн театрчилсан уншлагаа сонсоод зогсохгүй үзэсгэлэнт Цагаан суварга дээрээс нар мандахыг харах, байгалийн сайханд органик цай ууж, цай заслын тухай сонирхолтой яриа өрнүүлж, зөвлөгөө авах, мэргэжлийн тогоочийн хийсэн хоол идэж, хүсвэл өөрийн биеэр оролцох боломжтой ажээ.

Мөн хамтдаа “Алхимич”-ийн ертөнцөөр аялж буй аялагчидтайгаа танилцан, хүссэн сэдвээр ярилцан цагийг өнгөрүүлж, “Сартай уншлага”-ын өмнөх театрчилсан уншлагуудыг үнэ төлбөргүй үзэх, мэргэжлийн гэрэл зурагчдаар аяллын зургуудаа авахуулах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *