Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 1-нээс 31-45 насны иргэдийн хамрагдах багц шинжилгээ DNN.mn

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх гэж байна.

Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм байна.

Шимтгэлээ бүрэн төлсөн иргэн эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой аж.

31-45 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  6. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  7. Эсийн шинжилгээ –ПАП тест,
  8. Хэвлийн хэт авиа,
  9. Бамбайн хэт авиа,
  10. Хөхний хэт авиа,
  11. Зүрхний цахилгаан бичлэг,
  12. Улаан хоолой, ходоодны дуран,
  13. Цээжний рентген зураг
  14. Эмчийн үзлэг
  15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  16. Дүгнэлт
  17. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *