Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн нүүрс тээврийн уртын, урт тээврийг цуцалж урт богинын чиглэл болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэл дэхь уртын, урт тээврийг цуцалж урт богинын чиглэл болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцна. Энэ нь урт дараалал үүсч жолооч нар олон хоногоор зам дээр машиндаа хонох үзэгдэл багасах аж. Мөн нүүрс дагасан нэмүү өртөг дотоодын зах зээлд үлдэнэ гэж буй.

Түүнчлэн Ерөнхий сайд нүүрс тээврийн 161 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилжээ. Мөн ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өгч, Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборын барилгын ажлыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Өнөөдөр Монгол улс БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байна. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгсэлтэйгээ нийлээд нийт 13079 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байна. 13 мянган жолооч хүнд нөхцөлд төсвийн орлого бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *