Энэ сарын 9-ны өдөр Тавантолгойн нүүрс тээврийн машины кабин шатаж, жолооч Д-ийн биеийн 95 хувь нь түлэгдэж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулахад ухаангүй байсан аж. Машинд байрлуулсан зориулалтын бус халаалтын төхөөрөмжөөс үүдэн гал гарсан байна.
Хэргийн талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо, хохирогчийн ар гэр хамтран хэвлэлийн бага хурлыг өнөөдөрхөн зарлан хийсэн.
Тус жолооч Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсийг тээвэрлэдэг “Омогт цагаан шонхор” компанийн машиныг жолооддог байжээ. Тус компанийн зүгээс жолоочийн эмчилгээний зардлыг өгөхөөс татгалзсан байна. Тиймээс жолоочийн эмчилгээний зардлыг өгтөл Омогт цагаан шонхор компанийн үйл ажиллагааг зогсоохыг гэр бүлийнхэн нь шаардсан. Гэвч жолооч Д түлэгдэлтээ дийлэлгүй нас баржээ.
Ум сайн амгалан болтугай.