Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэллээ DNN.mn

Өнөөдөр дизель түлш тээвэрлэсэн 10 цистерн бүхий галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс 416.1 км аялж Цогтцэций өртөөнд орж ирлээ.

”Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той энэ оны 2 дугаар сард санамж бичиг байгуулж, стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах, авто замаар шатахуун тээвэрлэлт хийхээс үүдэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж ирсэн.
Ийнхүү 592.9 тн дизель түлшийг төмөр замаар тээвэрлэж Тавантолгой өртөөнөөс “Шунхлай” ХХК-д хүргэх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэнэ DNN.mn

Энэ сарын 17-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсч болох сөрөг нөлөөллийг бууруулах, төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал П.Ганхүү, “Монголын газрын тосны импортлогчдын мэргэжлийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал Л.Ганболд болон мэргэжлийн холбоог төлөөлж гишүүд болох “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, “Сод Монгол” ХХК-ийн Дэд захирал Н.Гансүх, “Петровис ойл” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал нар гарын үсэг зурлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *