Categories
мэдээ нийгэм

Таван цагдаа нийлж нэг иргэнийг зодож танхайрчээ

Цагдаагын ерөнхий газар зурган илэрцүүдЦагдаа хүн зодсон хэрэг байсхийгээд л дуулдах боллоо. Ерөнхийдөө цагдаа нар жаахан л архи үнэртүүлсэн хүнийг хүч хэрэглэн, гар хөлийг нь мушгиж хүний эрхэнд халдах явдал баригдсан хүн бүрийн зэвүүцэл, дургүйцлийг хүргэх шалтгаан болдог. Өмнө нь ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын таван албан хаагч нийлж Баянгол дүүргийн нутаг дахь “Дурсахуй” гэх бааранд арванхоёрдугаар сарын 28-ны үдэш нэгэн иргэнийг зодсон хэрэг гарч байсан.

Тэгвэл гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө иргэн М-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойрогт байрлах “Formula F1” авто угаалгын газарт таван цагдаа зодсон хэрэг мөн гарчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн М тухайн авто угаалгын газрыг ажиллуулдаг бөгөөд хэрэг гардаг өдөр согтуу байсан аж. Улмаар цагдаа нартай маргалдаж, зодуулсан байна. Хэрэгт холбогдсон цагдаа нарын хувьд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид гэнэ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.

Мөн иргэн М тухайн өдөр цагдаа нарт зодуулсныхаа дараа авто угаалгын газрынхаа үүдэнд машинд мөргүүлсэн байжээ. Түүнийг мөргөсөн жолоочийг саатуулан шалгаж, байгаа юм байна.

Уг асуудлаар өнөөдөр 11.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *