НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.
Нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн нийт 23.905.820 баримт бүртгэгдсэнээс:
- 30 мянган төгрөгийн азтан 21.356
- 100 мянган төгрөгийн азтан 2.202
- Нэг сая төгрөгийн азтан 185
- 5 сая төгрөгийн азтан 27 тус тус тодорлоо.
- 50 саяын супер шагналд 27575743 дугаар тохирсон боловч азтан тодорсонгүй.
Энэ оноос сугалааны тохирлын системд өөрчлөлт орсон бөгөөд баримтын сүүлийн
3 орон таарахад 50 мянга
4 орон таарахад 100 мянга
5 орон таарахад 1 сая
6 орон таарахад 5 сая
7 орон таарахад 10 сая
8 орон таарахад 50 сая төгрөг хожих боломжтой байжээ. 2018 онд сүүлийн орон таарахад 50 мянган төгрөг хождог байв.