Categories
мэдээ нийгэм

Таван харваач Буриад сурын спортын мастер боллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өчигдөр Буриад сурын харваагаар үргэлжиллээ.
Буриад сурын харваанд нийт 152 харваач оролцсоноос “Хангарьд” спорт хорооны харваач, спортын мастер Н.Өлзийхутаг 61 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртлээ.

Хоёрдугаар байрт “Андууд” багийн харваач Э.Батсүх 60 онож, гуравт Ховд аймгийн залуу харваач Ч.Жаргалсайхан, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овор сумын харьяат Б.Ганбаатар, тавд Буриад сурын улсын мэргэн З.Ариунбат нар тус тус шалгарлаа.
Харин эмэгтэй харваачдаас Алдар спорт хорооны залуу харваач Б.Баярчимэг 61 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртсэн байна. Хоёрдугаар байрт Үндэсний сурын даян мэргэн, Буриад сурын Спортын мастер Д.Эрдэнэтуяа 58 онож шалгарсан байна.

Гуравт Буриад сурын улсын мэргэн Э.Оюунжаргал нар, дөрөвт Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач С.Өлзийжаргал, тавд спортын мастер Ч.Гандаваа нар тус тус шалгарав.

Мөн шинээр Буриад сурын спортын мастер тав, дэд мастер тав төржээ.

Н.ГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *