Categories
мэдээ улс-төр

“Таван богд” групп хэвлэх үйлдвэрийн газрыг авна

“Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны “Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн байрыг газартай нь хамт дуудлага худалдаагаар худалдаж, 24 тэрбум төгрөгийн үнэ хүргэсэн билээ. Нийслэл хотын төвд А зэрэглэлд байрлалтай, 2698 метр квадрат талбай бүхий эл газрыг Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн дуудлага худалдаагаар эзэмшихээр болсон ч газрыг худалдан авахаас татгалзсан. Тиймээс дуудлага худалдаанд Абдулын дараах өндөр үнэ хэлсэн “Таван богд” группын захиралд Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжиж буй юм. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Ц.Баатарсайхан захиралд уг газрыг худалдан авах саналыг хүргүүлсэн бөгөөд уг газрыг худалдан авах эсэхээ шийдэж, албан ёсны хариу өгөх сүүлийн өдөр нь өнөөдөр тохиож байгаа юм. Тэгвэл Ц.Баатарсайхан захиралын бие төлөөлөгч “Иргэн Абдул Карим үнийн саналаараа тэргүүлж, уг газрыг эзэмшихээр болсон ч ч хүндэтгэж үзэх шалтгааны улмаас татгалзсан юм байна. Тиймээс бид уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авахаар шийдсэн. Учир нь, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 6-д “Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахи үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө” гэж заасан байдаг юм билээ. Манай захирал өнөөдөртөө багтаж, нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгдэж байгаа” гэсэн мэдээлэл өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *