Categories
мэдээ нийгэм

Таван аймгаас хөрш орнууд руу нислэг үйлдэх боломжийг судална

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III хуралдааныг энэ сарын 8-12-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан.

БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг хуралдаан өмнө нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үдэ хотод болж байв.

Хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж, зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгаас хөрш орнууд руу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах, аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүнүүд бий болгох тал дээр гурван улс санал нэгдэж, протокол үйлджээ.

Энэ жилийн хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгч оролцсон байна. Харин ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгч иржээ.

Мөн НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, манай талаас ГХЯ, ЗТХЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, МИАТ ХК, хил орчмын аймгуудын Засаг дарга нар болон тур оператор компаниудын төлөөлөл оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *