Categories
мэдээ нийгэм

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хориглосон байдаг DNN.mn

Манай орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын эрсдэлт бүсэд хамаарч байна.

Монгол орны хэмжээнд сүүлийн 20 жилийн өмнөхөөс тарвага эрс цөөрснийг цаг уурын өөрчлөлтөөс гадна хүний буруу үйлдэлтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хориглосон.

Хууль бусаар тарвага агнасан, тээвэрлэсэн, бусдад худалдаалсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 7.1, 2, 3, 4, 5, 6-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Тус хуулийн 7.6 дугаар зүйл. Амьтны тухай хууль зөрчих

3. Ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ан агнасан, барьсан, зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж байна.зураг

НОБГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол Улсын хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглолоо.

Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутаг зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *