Categories
мэдээ спорт

Танилц: Хүйтэн усанд сэлэлтийн тамирчин Спортын мастер Ш.Даваадорж

Тэрбээр 35 жил усанд сэлэлтийн спортоор хичээллэж байгаа. Сүүлийн гурван жилд Дэлхийн цомын аваргын тэмцээн болон олон улсын тэмцээнүүдээс 13 алт, 18 мөнгө, 7 хүрэл медаль нийт 38 медаль хүртжээ. Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын аваргаас 2 алт,13 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн юм. Олон улсын болон Мастерс, Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож, хүйтэн усанд сэлэлтээр хичээллэдэг монголын цор ганц тамирчин.

Дэлхийн Өвлийн усанд сэлэлтийн холбоо Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэхийд долдугаар байранд орсон.

2018-2019 оны Дэлхийн цомын аваргын цуврал тэмцээнүүдийн эхний тэмцээн нь Латви улсын Рига хотод болж нийт 25 орны 300 тамирчдаасШ.Даваадорж 4 мөнгө, 1 хүрэл медаль авч, өндөр амжилт үзүүлсэн юм.

Тэрээр Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд Монгол улс нь Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбоонд 2017 оны гуравдугаар сарын 04-ний өдөр албан ёсоор элсэж орсны батламжаа гардан авсан байна.

Хамгийн сүүлийн байдлаар Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 25 улсын тамирчидтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Дашрамд дурдахад Ш.Даваадорж эдгээр тэмцээнүүдэд орохдоо өөрийн зардлаар орж, Монгол Улсад хүйтэн усанд сэлэлтийн спортыг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа. Энэхүү спортыг хөгжүүлэхэд төр засаг, холбогдох төрийн байгууллагуудаас тусламж дэмжлэг хүсэж буй. Төр засгаас дэмжлэг үзүүлбэл спортын энэ төрлөөр монголчууд тив дэлхийд эх орныхоо нэрийг олон гаргах болно.

ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА

Д/д

Улс

Он

Медалын төрөл

Алт

мөнгө

хүрэл

1

ОХУ-Владивосток хот

2017

1

2

БНХАУ-Таержуан хот

2017

1

5

3

ЭСТОНИ-Таллин хот

2017

1

5

ОХУ-Владивосток хот

2018

1

6

БЕЛОРУС-Минск хот

2018

2

2

7

ЛАТВИ- Рига

2018

4

1

Нийт

2

13

3

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН

Д/д

Улс

Он

Медалын төрөл

Алт

мөнгө

хүрэл

1

БНХАУ-Таержуан хот

2018

3

2

БНХАУ-Жинан хот

2018

1

1

3

ЛАТВИ-Лепия хот

2018

1

1

4

ОХУ-Тверь хот

2018

2

1

1

5

УКРАЙН-Ужгород хот

2018

7

6

СИНГАПУР

2018

2

7

ШИНЭ ЗЕЛАНД-Окланд хот

2018

8

ЭСТОНИ-Таллин хот

2018

Нийт

11

5

4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *