Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжиг Их Британи улсын Лондон хотын “West End” театрын тайзнаа “Монгол хаан” буюу “Mongol Khan” нэрээр энэ оны 11 сараас эхлэн тоглогдох гэж буй билээ.
Тэгвэл олон улсад толиглуулагдах гэж буй Монголын аугаа яруу найрагчийн жүжгийн бэлтгэл ажил болгохын хажуугаар Английн найруулагч, инженерүүдэд жүжгээ үзүүлэх зорилгоор энэ сарын 23-25-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа ахин нэг удаа үзэгчдийн хүртээл болох нь.