Categories
мэдээ спорт

Такакейшёо Кюүшюү башёг ганцаараа тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 8 дахь өдрийн дараа Комүсүби Такакейшёо 7:1 гэсэн амжилтаар тэргүүлж байна.

Энэ оны сүүлчийн барилдаан болох Кюүшюү башёд Озэки Такаясү тэргүүтэй 6 бөх 6 даваа, 2 унаатайгаар Такакейшёогийн араас нэхэж байна.

Найман өдрийн дараах байдлаар дөрвөн зиндаанд барилдаж буй 19 монгол бөхчүүдийн амжилтыг сонирхуулбал, Дээд буюу Макүүчи зиндаанд Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 2:6, Маэгэшира Б-2 Тамаваши Б.Мөнх-Оргил, 4:4, Maэ З-6 Таканоива А.Баасандорж 2:6, Маэ З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 4:4, Маэ З-16 Араваши Э.Дөлгөөн 1:7 байгаа бол Жүрёо зиндаанд Зүүний 2-оос барилдаж буй Дайшохо Ч.Шижирбаяр 4:4, Зү-8 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 3:5, Зү-10Азүмарү С.Тодбилэг 5:3, Зү-12 Миторюү Б.Төрболд 5:3 гэсэн даваа унаатай байна.

Макүшита зиндаанд Барууны-4 Кагамио Б.Нанжид 2:2, Б-8 Сэйро А.Өнөболд 3:1, Б-12 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4:0, Б-18 Гочозан Д.Ууганбаатар 4:0 /Качикоши/, З-23 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 0:4, З-40 Кёкүтосэн Э.Энхманлай 3:1, З-41 Сакигакэ Я.Баттүшиг 3:1, З-49 Хошорюү С.Бямбасүрэн 4:0 /Качикоши/ байгаа бол Санданмэ зиндаанд Б-49 Ёошояма Б.Анхбаяр 2:2, Б-56 Саданохикари Д.Наранцогт 3:1 гэсэн даваа, унаатай явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *