Тайландад хэдэн сарын турш улс төрийн эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа. Үүний хариу болгож тус улсын арми дайны онц байдал зарлав. Армийн удирдлагууд дайны онц байдал зарласнаа “Улс оронд эмх журам тогтоох зорилготой. Бид төрийн эргэлт хийгээгүй” гэж тайлбарлаж байна. Армийн удирдлагууд дайны онц байдал зарлахаа Засгийн газарт мэдэгдээгүй гэж тус улсын удирдлагууд мэдэгджээ. Армийн хэвлэлийн төлөөлөгч “Бүх юм урьдын хэвээр байгаа бөгөөд Арми зөвхөн улс орны аюулгүй байдлын асуудлыг хяналтандаа авсан. Засгийн газар төрийн эрхийг хэвээр барьж байгаа” гэж мэдэгджээ. Цэргүүд телевизүүдийг хяналтандаа авсан байна.