Categories
мэдээ нийгэм

Тагтнаас унах гэж байсан хоёр настай хүүхдийг аварсан хоёр эмэгтэйг урамшуулав

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлагууд иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн нийслэлийн 50 дугаар сургуулийн багш Б.Үүрийнтуяа, иргэн Ц.Маралмаа нарт талархал илэрхийлж, Цагдаагийн хэлтсийн даргын баярын бичиг урамшуулал гардуулсан байна. Тэд хоёр давхрын тагтан дээрээс унах гэж байсан хоёр настай хүүхдийн амь насыг аварчээ. Мөн хүүхдийг аврахад тусалсан М.Мөнхтөрийг ч шагнасан байна.

Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан иргэний үүргээ ухамсарлаж хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэлд эр зориг гарган гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоосон иргэдийг шагнаж, урамшуулдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *