Categories
мэдээ нийгэм

Тагнуулын ерөнхий газрын архивынхан Дорноговь аймагт ажиллав

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивынхан саяхан Дорноговь аймагт өдөрлөг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээний үеэр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын баримтад тулгуурлан тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг сурталчилсан нүүдлийн үзэсгэлэнг “Соёмбо цогцолбор”-т гаргасныг нийт 180 гаруй иргэн үзэж сонирхсон байна. Мөн Тусгай архиваас архивын мэдээллээр үйлчилж, аймгийн иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авч ажиллажээ.

ТЕГ-ын Тусгай архив, МҮОНТ-тэй хамтран бүтээсэн “Монгол төрийн далд бодлогыг мөнхөд түүчээлсэн далд үйлстнүүд” баримтат-уран сайхны кино, “Монголоо гэсэн сэтгэлээр”, “Тусгай архив-80 жил”, Эх орон телевизтэй хамтран бэлтгэсэн “Эх орны гайхамшигт үзмэрүүд” зэрэг нэвтрүүлгийг орон нутгийн телевизүүдээр гаргаж, тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг таниулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *