Таэквондогийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд хот хөдөөгийн 35 байгууллагын 180 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж байна. Энэ жил дэлхийн таэквондогийн холбооноос тэмцээний дүрмийг өөрчилсөн цахим шүүлтийн системийн шинэ программыг нэвтрүүлсэн бөгөөд манай улс энэхүү системийг нэвтрүүлсэн анхны улс боллоо. Энэ удаагийн УАШТ-д медальт байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт явуулж Токио-2020 олимпд оролцох үндэсний шигшээ баг бүрдүүлэх юм.