Categories
мэдээ спорт

Таеквондочид олимпийн бэлтгэлээ Бишкект базааж байна

Монголын таеквондогийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпын эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж эхэлжээ.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийн тамирчид энэ сарын 11-нээс эхлэн Киргизийн Бишкек хотноо 4 улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

Монголын шигшээ багийн тамирчдаас олимпын эрх олгох тэмцээнд 58 кг-д ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Харин Ази тивийн АШТ-д 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар хүч ур чадвараа сорих юм. Баг тамирчдыг БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байна.

Дашрамд дуулгахад, “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сарын 21нээс 23-ны өдрүүдэд Йорданы Амман хотноо зохион байгуулна. Харин 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 15-20-нд Ливан улсын Бейрут хотноо болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *