Categories
мэдээ спорт

Т.Санчирын зургийг Оюутны лигийн лого болгожээ

1996 оноос хойш Монголын их, дээд сургууль, коллежуудын лиг нэртэйгээр 15 дахь жилдээ зохиогдож байгаа “Оюутны лиг” –ийн тэмцээн үргэлжилж байна. 15 дахь удаагийн “Оюутны лиг”-ийн албан ёсны логогоор ОУХМ Т.Санчирын бөмбөг залаад гүйж байгаа зургийг сонгожээ.

Тэрээр БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадамд баг тамирчдаа удирдан гайхалтай тоглолтыг үзүүлж, олон улсын мэргэжилтнүүдийн хараанд өртөж чадсан шилдэг тоглогч юм. Т.Санчирын зургийг Инчоны наадмын үеэр зурагчин Э.Магнайбаяр дарсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *