Categories
мэдээ нийгэм

Т.Насанбуянг “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдгээр шагналаа

IMG_0475Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний үеэр “Нисгэгчийн дуу” зохиогдсоны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг дууг зохиосон урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, хормейстр, удирдаач хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуянг “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдгээр шагналаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн түүнд шагналыг нь гардуулахдаа “нисэхтэй ажил, амьдралаа холбосон хүн бүрийн төдийгүй энэ салбараар үйлчлүүлэгч хүмүүсийн дуулах дуртай, сүлд дуу болсон энэхүү сайхан уран бүтээлийг төрүүлж, мөнхөлсөн танд салбарынхаа нийт хамт олны өмнөөс баярлалаа” хэмээн онцолж хэлсэн юм. Мөн “МИАТ” ТӨХК-ийн зүгээс түүнд хүссэн чиглэлдээ үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг олгосныг тус компанийн захирал Д.Баттөр гардууллаа.

Нисгэгчийн тухай дуу зохиох гэж тэдэнтэй нөхөрлөж, хамт нисэж, бараг л онгоц барьж үзэж байсан түүний “Нисгэгчийн дуу” 2005 онд Буянт-Ухаагийн дэнжид гэрэлт хөшөөнд мөнхөрсөн билээ.

Эгэл жилийн явсан түүнийг их урлагт хөтөлж оруулсан багш нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав бөгөөд тэрбээр “Иргэний нисэхийн хүндэт ажилтан” тэмдэгээ гардахдаа багшийнхаа хамт хүрэлцэн ирсэн юм.

IMG_0470

IMG_0471

IMG_0480

IMG_0504

IMG_0514

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *