Categories
мэдээ спорт

Т.Энхцэцэг дэлхийн аварга боллоо

enkhtsetsegӨнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Майами хотноо жүдо бөхийн ахмадын ДАШТ боллоо. Тус тэмцээнд манай улсаас нийт 9 тамирчин оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн F1 ангилалд спортын мастер Төрбатын Энхцэцэг 63 кг-д өрсөлдөн алтан медаль хүртсэн байна.

Мөн ахмадын ДАШТ-ий хошой аварга ОУХМ Лигдэнгийн Баярмаа F3 ангилалд мөнгөн медаль хүртсэн бол F3 ангилалын 70 кг-д ОУХМ Батмөнхийн Болорцацрал, F4 ангилалын 63 кг-д Раадангийн Дэчинмаа нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *