Categories
мэдээ нийгэм

Т.Болдбаатарын Халиун азарга тод магнай, торгон жолоо өргүүллээ

Нар хур тэгширсэн энэ өдөр Хүй мандлын дэнжид сүргийн манлай газар газрын 213 азарга мордож хурд хүчээ сорьж байна. Долдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт гарааны зурхай руу мордсон азарга 10:40 цагт гарааны зурхайгаас эргэж 11:10 цагт барианы зурхайд орж ирлээ. Ингээд Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсаа байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр наадмын азарганы уралдаанд айргийн тавд орсон хурдан хүлгүүдийг танилцуулья. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Улсын алдарт уяач Т.Болдбаатарын “Халиун азарга” түрүүлж төрийн их наадамдаа тод магнай, торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын “Наран хонгор”, Айргийн гуравт Дагвадоржийн “Шөвгөр зээрд”, айргийн дөрөвт Дагвадоржийн бор, Хөвсгөл аймгийн Их-уул сумын харьяат Дэнзэнгийн Энхтөрийн хул азарга айрагдаж төрийнхөө их баяр наадамд алтан тоосоо өргөлөө.

Б.НАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *