Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотод болж буй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-при тэмцээн өндөрлөхөд нэг өрөг үлдлээ. Тус тэмцээнд оролцож буй их мастер Т.Батчимэг өчигдөр (09.05) арав дахь өрөгтөө дэлхийн аварга, БНХАУ-ын Хоу Ифанитай тоглож, тэнцлээ.
Тэрээр сүүлийн өрөгтөө Энэтхэгийн Харика Дронаваллитай тоглох юм. Т.Батчимэг арван өргийн дараах байдлаар гурван хожил, долоон тэнцээ хийснээр 6,5 оноотой гуравдугаар байрт бичигдсэн хэвээр байна. Тэмцээнийг БНХАУ-ын Жу Вэнжун 8,0 оноогоор тэргүүлж байгаа бол дэлхийн аварга Хоу Ифань 7,5, Т.Батчимэг 6,5 оноотой удаалж байна.