БНСУ-ын Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл (төслийн дарга Ким Жинь Хый)” нь 9 сарын 15-ны өдөр “Сувилахуйн мэргэжлийн номны нээлтийн ёслол”-ыг МҮИС дээр зохион байгуулав.
Номын нээлтийн ёслол нь 2017 оноос БНСУ-ын Боловсролын Яам болон Судалгааны сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл)”-ийн хүрээнд МУ-ын сувилахуйн боловсролыг сайжруулах зорилгоор боловсруулан гаргасан мэргэжлийн 13 төрлийн сурах бичгийг үндэсний хэмжээний сурах бичиг болохыг зарлан тунхагласан түүнчлэн танилцуулсан үйл ажиллагаа байлаа.
Ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаад элчин сайдын яамны Ким Чоль Сан зөвлөх, ЭМЯ-ны Төрийн Захиргааны Удирдлагын Газрын “Судалгаа Төлөвлөлтийн Хэлтэс”-ийн дарга Б.Бумдэлгэр, БШУЯ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын шинжээч Ц.Бумангэрэл, Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн Ц.Сонгино-Сүрэн, Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг, Худалдаа үйлдвэрлэлийн холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, АШУҮИС, ОУУИС, ЭИС, ГУИС, ШАУИС, ААУИС, ЭДС, МЭЗШУИС, АШУҮИС-ийн Говь-Алтай дахь салбар сургуулийн сувилахуйн танхимын багш нар, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЦССҮТ, СЭҮТ-ийн Сувилахуйн албаны дарга нар,МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат, МҮИС-ийн захирал Б.Дашдолгор зэрэг нийт 120 гаруй хүн оролцов.
Уг төслөөр дамжуулан боловсруулан гаргасан 13 номноос “Сувилахуйн үндэс 1”, “Сувилахуйн үндэс 2”, “Сувилахуйн удиртгал”, “Сувилахуйн ёс зүй”, “Шүүмжлэлт сэтгэлгээ ба сувилахуйн үйл ажиллагаа”, “Хавдартай үйлчлүүлэгчийн сувилахуйн тусламж үйлчилгээ” гэсэн 6 ном нь сувилахуйн мэргэжлийн ном бөгөөд үндэсний хэмжээнд хэрэглэгдэх ном болсон юм.
Төслийн хүрээнд хэвлэгдэн гарсан сувилахуйн номнууд нь БНСУ-ын Сувилахуйн тэнхимйин багш нарын зохиосон номнуудыг орчуулж, хянан тохиолдуулан гаргасан номнууд юм.
“Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл”-ийн дарга Ким Жинь Хый багшийг МУ-ын Сувилахуйн боловсролын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав.
Төслийн дарга Ким Жинь Хый нь “Дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас Монголд очиж чадалгүй дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлсэндээ жаахан харамсаж байна. Хэвлэгдэн гарсан эдгээр номнууд нь МУ-ын Сувилахуйн салбарт үр дүнтэй хэрэглэгдээсэй хэмээн хүсэж байна. Ялангуяа ном гаргахад тусалсан ЭМЯ-ны С.Алтанбагана мэргэжилтэн, МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн, АШУҮИС-ийн В.Даваахүү, Д.Солонго, Г.Ганхуяг, Я.Энхжаргал, Л.Хишигдэлгэр, ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Пүрэвдаваа, ОУУБИС-ийн Б.Оюунбилэг багш, МҮИС-ийн С.Сэдэддулам захирал, Б.Болорчимэг багш нарт талархал илэрхийлье.
“Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” нь БНСУ-ийн их, дээд сургуулиудын нөөц боломжийг ашиглан хөгжиж буй улс орнуудын их, дээд сургуулиудад шаардлагатай тэнхимийг бий болгох, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, бүс нутагтаа хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг дэмждэг төсөл бөгөөд БНСУ-ын их, дээд сургуулийн тогтолцоо, нөөц, туршлага зэргийг хөгжиж буй улс оруундын их, дээд сургуулиудад дамжуулах, хөгжиж буй улс оруундын их, дээд сургуулиудын чадварыг сайжруулах, БНСУ-ын хэв маягийг агуулсан олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны загварыг түгээх зорилготой төсөл юм.
БНСУ-ын Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагааны төсөл” нь өнгөрсөн 4 жил 6 сарын хугацаанд МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийг хөгжүүлэхийн тулд “Үр дүнд суурилсан Сувилахуйн тэнхимийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн ба хамгийн сайн үнэлгээг авсан юм. Энэ оны 10 сараас “Сувилахуйн тэнхимийн сургалтын чанарыг сайжруулах” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэх ба МҮИС-ийн үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг үргэлжүүлэн явуулах, үүгээр дамжуулан сувилахуйн боловсролын чанар болон судалгааны чадаварыг сайжруулан МУ-ын Сувилахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахаар төлөвлөж байна.