Энэ сарын 28, 29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 543 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 388 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн ослын улмаас нийслэлд долоон хүн гэмтэж, орон нутагт зургаан хүн гэмтжээ.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 147 зөрчил илрүүлсэн байна.
Түүнчлэн өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1781 гомдол мэдээлэл бүртгэгджээ.Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1447, хулгайтай холбоотой 23, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 121, гэмт хэргийн шинжтэй 73 мэдээлэл бүртгэгдсэн байна.