Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт 3899 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар 21334 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Биеийн байдал:
- Хөнгөн: 13962
- Хүндэвтэр: 5457
- Хүнд: 1649
- Нэн хүнд: 266 хүн байна.
Мөн сүүлийн 24 цагт 3240 хүнээс халдвар илэрсэн.
Эдгээрийн:
- 1705 нь Улаанбаатарт,
- хөдөө орон нутагт 1535 бүртгэгдсэн байна.
Харин ковидын нэн хүнд хэлбэрээр хамгийн олон буюу 14 хүн нас барлаа. Нийт нас баралт 948 боллоо.