Categories
мэдээ нийгэм

Сургалтын зориулалтын онгоцны бөмбөг олджээ

ОБЕГ-аас өнгөрөгч бямба гаригт тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой нэгэн дуудлага ирсэн байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Шинэ-Яармаг” хорооллын барилгын талбайд хуучин сум байгаа тухай дуудлагыг хүлээн авч, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлгийн албан хаагчид газар дээр нь очиж ажиллажээ. Барилгын талбайгаас илэрсэн зүйл нь сургалтын зориулалтын онгоцны бөмбөг байсныг аюулгүй болгосон байна. Мөн Баянзүрх дүүргийн XIхороонд нэгэн ноцтой осол гарч, залуучууд автомашиндаа хавчуулагдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Улиастайн авто замын уулзварт суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүмүүс хавчуулагдсан гэх дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллажээ. Автомашины төмөр эд ангид хавчуулагдсан иргэн А, Ү, Ц, Б нарыг гаргаж, яаралтай түргэн тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *